card

Бидний тухай

БИДНИЙ ТҮҮХ

“Жи энд Жи Интернэйшнл” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “Монмасло” ХХК-иас салбарлан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

“Монмасло” ХХК нь 2002 онд ОХУ-ын “ЯНТА” группийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж уг брэндийг Монголын зах зээлд анх нэвтрүүлсэн, мөн ОХУ-ын “Донмасло продукт”, “Русагро”, “Эфко” компаниудтай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр өдөр тутмын өргөн хэрэглээний масло, майонез, кетчуп, ургамлын тос, адууны тэжээл овъёос зэрэг бүтээгдэхүүнийг Монголын Улсын зах зээлд нийлүүлж, эдүгээ тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж, Монголын нэр хүндтэй компаниудын нэг болон өргөжин хөгжсөөр байна.


“Монмасло” ХХК 2005-2014 оны хооронд Монгол Улсын Засгийн Газрын, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Монгол Улсын шилдэг “ТОП 150” аж ахуйн нэгжээр 9 удаа шалгарсан юм.

“Монмасло” ХХК нь 2019 онд “Луча” ХХК, 2021 онд “Жи энд Жи Интернэйшнл” ХХК-ийг салбарлан гаргасан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын сүүлийн байдлаар “Жи энд Жи Интернэйшнл” ХХК нь 45-50 хүнийг ажлын байраар хангаж, Улаанбаатар хотод 8,000м2  бүхий Олон улсын хүнсний агуулахын стандартыг хангасан өөрийн агуулах, салбар салаа төмөр зам, оффисийн барилга бүхий үл хөдлөх хөрөнгийг босгож үйл ажиллагаа явуулж байна.


Мөн “Жи энд Жи Интернэйшнл” ХХК нь ОХУ-н “РусАгро” групп, “Эфко” групп, Байкальская зерновая компания, “Ресурс-Юг”, “Арета” компаниуд, Франц улсын “Sopral” Олон улсын чанарын ISO, HACCP, FSSC стандартуудыг хангасан өдөр тутмын өргөн хэрэглээний цөцгийн тос, майонез, кетчуп, ургамлын тос, тахианы мах, элсэн чихэр, молоко, гоймон, адууны тэжээл, овьёос зэрэг 9 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын хүнсний зах зээлд амжилттайгаар нийлүүлж байгаа ба 2022 оны 02 дугаар сард Турк улсын томоохон үйлдвэрлэгч Gocmen брэндийн газ цахилгаан хосолсон ногоон технологийн вафлийн үйлдвэрлэлийг төлөвлөж, 2022 оны 10 дугаар сараас бүтээгдэхүүнээ дотоод болон гадаад зах зээлд гаргахаар зэхэн ажиллаж байна.


Манай компани бараа бүтээгдэхүүнийхээ ач холбогдол, хэрэглээний зориулалт гэх мэт мэдээллийг цаг тухай бүрт харилцагч, хэрэглэгчдэд дамжуулж, оюуны мэдлэгт хувь нэмэр оруулахын зэрэгцээ борлуулалт, санхүү, хүний нөөцийн үйл ажиллагаагаа сүүлийн үеийн дэвшилтэд технологит суурилсан программаар удирдан явуулж, борлуулагчаас хэрэглэгчдэд шууд хүргэх үйл ажиллагааг шуурхай найдвартай, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн зохион байгуулан ажиллаж байна.


Бид “Эрүүл хүнс-бидний баталгаа” уриан дор “Эрүүл найдвартай хүнсийг бусдад түгээе” эрхэм зорилгыг өмнөө тавьж, ажиллах хүчээ сурган дадлагажуулж, урамшуулан дэмжиж, хөгжүүлэх замаар мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эрч хүчтэй мэргэшсэн хүний нөөцийн чадавхиар харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг олж, хүндлэлийг хүлээж, эерэг харилцааг бий болгож, тасралтгүй үйлдвэрлэл, давтагдашгүй амт, тасралтгүй нийлүүлэлтийг, тав тухтай ажлын байр, өрсөлдөхуйц цалин хөлс, орчин үеийн техник тоног төхөөрөмжид суурилан баталгаатай ОУ-ын чанарын стандартад нийцсэн Монгол брэндийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эрхэм зорилго

Үнэт зүйлс