Вафело - вафлийн цогц үйлдвэр ашиглалтанд орлоо.

A- A A+
Вафело - вафлийн цогц үйлдвэр ашиглалтанд орлоо.

Вафело бренд нь 2019 оноос төслийн шатны үйл ажиллагаа нь эхэлж 2023 оны 5 сарын 5-ны өдөр анхны сав баглаа боодол бүхий эцсийн байдлаар үйлдвэрээс төрөн гарсан. Олон улсын стандартын дагуу тоног төхөөрөмж, хамгийн эрүүл, чанартай, тансаг орц найрлагаар Эх орондоо үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэл юм. Дэлхийн дээд зэргийн чанартай, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэлийн бүхий л шатнаас эхлэн сав баглаа боодол хүртэлх шатлалуудын стандартын дагуу бид Монгол хүмүүстээ зориулан бүтээж буй билээ.